Эмнэлгийн ажилчид хүмүүст урам зориг өгөхөөр бүжиглэх “давалгаанд” нэгдэж эхэлжээ

Эмнэлгийн ажилчид хүмүүст урам зориг өгөхөөр бүжиглэх “давалгаанд” нэгдэж эхэлжээ

Коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтээрээ хямралтай байгаа энэ үед олон орны эмнэлгийн ажилчид цахим сүлжээнд бүжиглэж буй бичлэгээ нийтлэн, хүмүүст урам зориг өгөхийг хичээж байна. Амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцастай бүжиглэж буй эмч сувилагчдийн бичлэг дэлхий нийтэд тарж, аль хэдийн олон сая хүн үзжээ.

Энэхүү бүжгийн санааг анх АНУ-ын Спрингфилд хотын Мерси эмнэлэгийн сувилагч Кала Бакер санаачлан өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд түүний бичлэгийг олон сая хүн үзэж, бичлэг цацагдсанаас хойш 35 мянган дагагчтай болжээ.

Кала Бакер хэлэхдээ “Дэлхий даяар энэ халдвартай эсрэг олон сая эмнэлгийн ажилчид өдөр шөнөгүй тэмцэж байна. Би харанхуй газарт жаахан ч гэсэн гэрэл асаан, хүмүүст урам зориг, итгэл найдвар өгөхийн тулд үүнийг санаачилсан. Гэхдээ зөвхөн эмч, сувилагчид биш дэлхийн бүх хүн нэгдэн энэхүү өвчнийг даван туулж чадна” гэжээ.

Түүний бичлэгийг үзсэн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй эмнэлгийн ажилчид хүмүүст инээд бэлэглэх зорилгоор бүжиглэж буй бичлэгээ тик-ток, инстаграм, фейсбүүк гэх мэт цахим сүлжээнд нийтэлсээр байна.

Эх сурвалж:CNN