Өнөөдрийн байдлаар /2025.12.22/ Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин байгааг АҮЭБЯ-наас мэдээллээ. Энэ нь манай улсын дөрвөн өдрийн хэрэглээ юм.
Буух өртөөдөөр,
- Толгойт өртөө – 42 вагон
- Аршаант өртөө – 13 вагон
- Улаанбаатар өртөө – 6 вагон
- Эрдэнэт өртөө -5 вагон -
- Дархан өртөө - 6 вагон
- Сайншанд өртөө – 3 вагон тус тус байна.
Мөн буух өртөөдийг чиглэн замд 75 вагон Аи-92 автобензин орж ирж байгаа аж. Энэ оны 12-р сарын 01-22-ний өдрүүдэд нийт 45932 тонн Аи-92 автобензин, 960 тонн Аи-95 автобензин, 133889 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6229 тонн тус тус орж ирсэн байна.