АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Венесуэлийн ойролцоох олон улсын усанд хориг арга хэмжээнээс зайлсхийхтэй холбоотой гэж үзсэн гурав дахь газрын тосны танкерыг идэвхтэй мөрдөж байна гэж мэдээлжээ.
АНУ энэ сард Венесуэлтэй холбоотой хоёр танкерыг хураан авсан бөгөөд нэгийг нь өнгөрсөн бямба гарагт саатуулжээ. АНУ-ын тал Венесуэлийг газрын тосны орлогоо хууль бус үйл ажиллагаа, тэр дундаа хар тамхины наймааг санхүүжүүлэхэд ашиглаж байна гэж буруутгаж байгаа бол Венесуэл танкеруудыг хураан авсныг “хууль бус дээрэм” хэмээн эсэргүүцэж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэл рүү чиглэсэн хоригт орсон газрын тосны тээврийг бүрэн хаах тушаал өгсөн. Харин Венесуэл АНУ-ыг өөрийн байгалийн баялгийг хулгайлахыг завдаж байна гэж мэдэгдээд байгаа юм. Одоогоор мөрдөгдөж буй танкерын нэр, байршлыг АНУ албан ёсоор зарлаагүй байна.
Эх сурвалж: BBC