“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д Эрчим хүчний сайдын багцаас 3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д Эрчим хүчний сайдын багцаас 3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд өнөөдөр /2025.12.19 / өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дээр ажиллаа.

Тус компанийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, горим ажиллагаа, үүсээд буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэн, тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар компанийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөв. Хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тарифын зөрүүнээс үүдэн компани мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон хүндрэлтэй байдлын харгалзан Эрчим хүчний сайдын 2025 оны урсгал зардалд нэмэлт зохицуулалт хийж 3.0 тэрбум төгрөгийг татаасын дэмжлэгийг тус компанид олгохоор шийдвэрлэсэн байна.