ОХУ-ын төв телевизийн 1-р сувгийн мэдээллийн гол хөтөлбөр "Время”-аар коронавирустэй холбоотой ОХУ-д тогтоосон хорио цээрийн талаарх мэдээллийн эхэнд Монгол улстай холбоотой гэж шууд ойлгогдохоор доромжлол хэлбэрийн зүйл хэлсэн байдаг.
Тухайлбал, "Бид бүгд Ерөнхийлөгчийн зарлигийг дагах ёстой. Зөвлөлтийн үеийн хүүхэд насандаа бид сансрын нисэгчид шиг дүрэмтэй ажиллах ёстой гэж ярьдаг байсан шиг. Гэхдээ энгийн сансрын нисгэгчид биш, харин бидний ахан дүүс болох нэгэн Азийн орны сансрын нисэгчид шиг… Бид тэднийг сансарт хүртэл илгээсэн боловч нэг нөхцөлтэй байв. Энэ бол сандал дээр суугаад юунд ч хүрэхгүй байх юм. Тэд тэр үед чадсан юм чинь бид ч гэсэн чадна. Тиймээс одоо гэртээ суух нь чухал. Хэцүү хэдий ч бид хичээх болно” гэсэн юм.
2020.4.8."Время" буюу ОХУ-ын 1-р сувгийн мэдээллийн гол хөтөлбөр.К-вирустай тэмцэх тухай ярьж байгаад "ах дүүгийн харилцаатай Азийн нэг орон" хэмээн Монголыг дурдан доромжилж байх. Хувь хүнийхээ хувьд энэ орос юу гэж боддог нь хамаа алга. Гэхдээ "Время" дотроос ингэх нь арай л.. https://t.co/bqmdwz3Gxf
— S.Bayar (@SBayar12) April 9, 2020
Харин тус нэвтрүүлэгт манай зарим иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлж байсан юм. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудастаа “2020.4.8."Время" буюу ОХУ-ын 1-р сувгийн мэдээллийн гол хөтөлбөр.К-вирустай тэмцэх тухай ярьж байгаад "ах дүүгийн харилцаатай Азийн нэг орон" хэмээн Монголыг дурдан доромжилж байх. Хувь хүнийхээ хувьд энэ орос юу гэж боддог нь хамаа алга. Гэхдээ "Время" дотроос ингэх нь арай л…” гэсэн юм.
Тэгвэл "Время" нэвтрүүлгийн зүгээс ОХУ-ынхаа коронавирусийн тархалтын талаар мэдээлэлдээ манай улсаар жишээ авсандаа уучлалт хүссэн байна. Энэ тухай манай улсын зарим иргэд твиттер хуудастаа мэдээлж эхэлжээ.
Миний жиргээ Алексей Анатольевич Навальныйд хүрч))) pic.twitter.com/CE81IEcQIO
— позитив Maidar Tatar (@Tatarmai) April 10, 2020
Энэ нөхөр уучлал гуйхчаан болж. Хүлээж авах юм уу яах юм бэ... pic.twitter.com/OHaMvP4Vqs
— B.Erdenebaatar (@ErdenebaatarMGL) April 11, 2020
Зиа өнөө товариш чинь уучлалт гуймаар аядаж? @tatarmai @SBayar12 @batengineer @m_zorigt
— Cygnus? (@Cygnus_mgl) April 11, 2020
Жиргээч @enkhtemuulen хэл дуулгаснаар бичлэгийг нь тасдаад ирлээ. pic.twitter.com/5m7RN3pFbw