Монгол Улсад энэ онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэр нь Тэнүүн, Амин-Эрдэнэ гэдгийг Үндэсний статистикийн хороо сонирхуулжээ.
Хөвгүүдэд ихэвчлэн Хангай, Тогтуун, Эрхэс, Батмагнай, харин охидод Амингоо, Анхилуун, Гэгээлэн, Сондор нэрийг ихээр өгсөн байна. Түүнчлэн, монголчууд түүхэнд алдар нь түгсэн хүний нэрийг үр хүүхдэдээ хайрлах нь элбэг байдаг. Тухайлбал манай улсад Тэмүүжин нэртэй 8429, Сүхбаатар нэртэй 3973, Мандухай нэртэй 1185, Бөртэ нэртэй 891, Есүхэй нэртэй 769, Чингис нэртэй 701, Цэдэнбал нэртэй 320 хүн байдаг ажээ.