Австралид болсон еврейчүүдийн эсрэг террорист халдлагыг АНУ эрс буруушааж байна гэжээ

Австралид болсон еврейчүүдийн эсрэг террорист халдлагыг АНУ эрс буруушааж байна гэжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнөөдөр /2025.12.15/ Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонгтой утсаар ярьж, Сидней хотын Бонди далайн эрэгт еврейчүүдийн эср мэдэгдсэн байна. 

Мэдэгдэлд АНУ энэхүү аймшигт террорист халдлагыг эрс буруушааж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн дэлхий даяарх еврейчүүд Ханука баярын лаагаа асаан, харанхуйг ялсан гэрэл болон дарлал бэрхшээлийн өмнө еврей ард түмний тэсвэр тэвчээр, тэмцлийн урт түүхийг дурсаж буйг онцолсон байна. “Хэт даврагч хүчирхийлэл, терроризмын аюул заналхийллээс болж аливаа нийгэмлэг өөрсдийн итгэл үнэмшил, уламжлалаа олон нийтийн өмнө тэмдэглэхээс айх ёсгүй” гэж мэдэгдэлд дурджээ. Мөн “Еврейчүүдийн эсрэг үзэлд ямар ч буулт хийх боломжгүй. Энэ бол зайлшгүй тэмцэж, ялах ёстой гамшиг” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: BBC