АНУ-ын Род Айленд мужид байрлах Браун их сургуульд орон нутгий цагаар 16:00 цагийн орчимд буудалцаан болж, хоёр хүн амиа алдсан байна. Албаныхны мэдээлснээр зэвсэгт этгээд халдлага үйлдсэний дараа хэргийн газраас оргон зугтаажээ.
Цагдаагийн байгууллага одоогоор сэжигтнийг эрэн хайж байгаа бөгөөд их сургуулийн кампус болон ойр орчмын бүсэд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байна. Оюутан, ажилтнуудыг болгоомжтой байж, албан ёсны мэдээллийг дагахыг анхааруулжээ. Хэргийн шалтгаан, халдлага үйлдсэн этгээдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Брауны их сургуулийн кампус дахь лабораторид ажиллаж байсан нэгэн оюутан буудалцааны талаар анхны мэдэгдэл хүлээн авсан мөчөө ярьсан байна. Тэрээр, “Надтай хамт гурван оюутан байсан. Бид аюулгүй байдлын үүднээс гэрлээ унтрааж, ширээний доор нуугдахаар шийдсэн. Тухайн үед хүн бэртээгүй байгаасай гэж найдаж байсан бөгөөд лабораторид харьцангуй аюулгүй байгаа мэт санагдсан" хэмээн нэмж дурджээ. Ингээд зэвсэглэсэн цагдаа нар ирж, тэднийг гадагш гаргах хүртэл оюутнууд “ойролцоогоор хоёр цагийн турш ширээний доор нуугдсан” байна.
Эх сурвалж: BBC