Японд өнөөдөр 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 6 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүргүүлжээ

Японд өнөөдөр 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 6 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүргүүлжээ

Японы цаг уур судлалын агентлагийн мэдээлснээр, өнөөдөр /2025.12.12/ орон нутгийн цагаар 11:44 цагт Японы зүүн хойд бүс нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлт 20 км-ийн гүнд бүртгэгдсэн бөгөөд үүний дараагаар 4.5–5.7 магнитудын хооронд гурван удаагийн чичирхийлэл болсон байна. Иймд Японы зүүн эргийн зарим хэсэгт нэг метр хүртэл өндөр цунамигийн давалгаа үүсч болзошгүйг анхааруулан сэрэмжлүүлэг гаргаж, Аомори мужийн Муцу хотод ойролцоогоор 6 мянган оршин суугчдад нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүргүүлжээ.