Энэтхэг улсад хөл хорио тогтоосны улмаас агаарын бохирдол буурчээ. Тэгвэл саяхнаас Энэтхэгийн хойд нутгийн Пенжаб мужийн хүмүүс 100 милийн зайнаас Гималайн нурууг харж эхэлсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Жаландхар хот болон түүний эргэн тойронд байрлах тосгоны хүмүүс Гималайн нурууг ингэж харж байгаа нь хэдэн арван жил тохиогоогүй зүйл болж буйг бичлэг зургийн хамт цахим орчинд байршуулжээ.
"Бараг 30 жилийн хугацаанд би анх удаа Энэтхэгийн Гималайн нурууг тодорхой харж чадлаа. Гайхалтай юм" гэжээ.
This was the view from our rooftop at home in Punjab India. For the first time in almost 30 years could clearly see the Himalayas due to India’s lockdown clearing air pollution. Just amazing! ?? pic.twitter.com/WmWZYQ68lC
— Manjit K Kang #StayHomeSaveLives (@KangManjit) April 3, 2020
Энэхүү үзэгдэл нь сүүлийн хэдэн долоо хоногт агаарын чанарыг эрс сайжирсантай холбоотой аж. Коронавирусын улмаас тогтоосон хөл хорионы үеэр үйлдвэрүүд хаагдаж, автомашинууд явах нь багасаж, агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалснаар агаарын бохирдол буурчээ.
Эх сурвалж: CNN