Австралийн тээврийн аюулгүй байдлын товчоо Куинсланд мужийн Tully Airport орчимд өнгөрөгч есдүгээр сарын 20 /2025.09.20/-ны өдөр болсон шүхрийн ослын бичлэгийг саяхан нийтэлжээ. Уг осол 4,572 метрын өндөрт шүхэрчдийн үсрэлтийн үеэр гарсан бөгөөд нэгэн шүхэрчин нөөц шүхэр нь санамсаргүйгээр эрт дэлгэгдсэний улмаас онгоцны сүүл хэсэгт тээглэж, агаарт дүүжлэгдсэн байна.
ВИДЕО:
Харин шүхэрчин мэргэжлийн өндөр ур чадвар, хурдтай үйлдлийнхээ ачаар тусгай хутгаар шүхрийн оосрыг тасалж, өөрийгөө чөлөөлж, үндсэн шүхрээ ажиллуулан, амжилттай газардаж чадсан байна. Харин энэхүү ослын үеэр онгоцны хувьд мөн эрсдэл өндөр байсан ч нисгэгчид яаралтай арга хэмжээ авч, онгоцыг тогтворжуулж, аюулгүй газардаж чаджээ. Австралийн тээврийн аюулгүй байдлын товчооны мэдээлснээр, "хэн нэгэн бэртэж гэмтээгүй бөгөөд ослын шалтгаан, аюулгүй ажиллагааны горимд нэмэлт үнэлгээ хийж байна" гэжээ. Мөн уг товчоо ослын бичлэгийг сургалтын зориулалтаар ашиглах бөгөөд шүхэрчдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа ажээ.
