БНСУ-ын коронавирусийн халдварын голомт болж байсан Тэгү хотод сүүлийн 24 цагийн дотор нэг ч шинэ тохиолдол илрээгүй байна.
БНСУ-д өнөөдрийн байдлаар /2020.04.10/ нийт 10,450 хүн коронавирусийн халдвар авснаас 6807 нь тус хотод бүртгэгдээд байсан. Мөн халдвар авсан хүний дийлэнх нь Шинчонжи сүмийн итгэгчид байгаа юм.
Өчигдөр буюу пүрэв гарагт тус улсад 27 шинэ тохиолдол илэрсэн. Энэ нь хоёрдугаар сарын сүүлээр 900 тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулахад нэг өдөрт илэрсэн хамгийн бага тоо болж байгаа юм.
Эх сурвалж: Reuters