"Өнөөдрийн байдлаар төмөр замд шатахуунтай 524 вагон байна" гэж мэдээллээ

"Өнөөдрийн байдлаар төмөр замд шатахуунтай 524 вагон байна" гэж мэдээллээ

2025.12.10-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр  шатахуунтай  524 вагон байна. Үүний  382 вагон буюу 22,920 тонн дизель түлш, 51 вагон буюу 3060 тонн АИ-92 автобензин байна.

Буух өртөө тус бүрээр нь авч үзвэл, 

ТОЛГОЙТ ӨРТӨӨ 
- АИ-92 автобензин – 8 вагон
- Дизель түлш – 124 вагон

АРШААНТ ӨРТӨӨ
- Дизель түлш – 2 вагон

УЛААНБААТАР ӨРТӨӨ
- Дизель түлш – 1 вагон

САЙНШАНД ӨРТӨӨ 
- Дизель түлш – 19 вагон

ЗҮҮНХАРАА ӨРТӨӨ
- АИ-92 автобензин – 6 вагон
- Дизель түлш – 3  вагон

СҮХБААТАР ӨРТӨӨ 
- АИ-92 автобензин – 6 вагон
 - Дизель түлш 25 вагон тус тус байна. 

2025 оны 12 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд нийт 16472 тонн АИ-92 автобензин, 56967 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 660 тонн тус тус орж ирээд байна гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.