ОХУ-ын төв телевиз монголчуудыг доромжилсон уу

ОХУ-ын төв телевиз монголчуудыг доромжилсон уу

Оросын төв телевизийн 1-р сувгийн мэдээллийн гол хөтөлбөр "Время” өчигдөр коронавирустэй холбоотой ОХУ-д тогтоосон хорио цээрийн талаарх мэдээллийн эхэнд  Монгол улстай холбоотой гэж шууд ойлгогдохоор доромжлол хэлбэрийн зүйл хэлжээ.

ТОДРУУЛБАЛ, 

"Бид бүгд Ерөнхийлөгчийн зарлигийг дагах ёстой. Зөвлөлтийн үеийн хүүхэд насандаа бид сансрын нисэгчид шиг дүрэмтэй ажиллах ёстой гэж ярьдаг байсан шиг. . Харин энэ улсын талаар тэр санасангүй, хэдий бид түүхэндээ муу харилцаатай байсан ч дараа нь харин яагаад ч юм бүх зүйл өөрчлөгдөж, бид тэднийг сансарт хүртэл илгээсэн боловч нэг нөхцөлтэй байв. Энэ бол сандал дээр суугаад юунд ч хүрэхгүй байх юм. Тэд тэр үед чадсан юм чинь бид ч гэсэн чадна. Тиймээс одоо гэртээ суух нь чухал. Хэцүү хэдий ч бид хичээх болно.

Гэхдээ одоо манай эрх баригчид эсрэгээрээ Зөвлөлтийн сансрын нисгэгчид шиг ажиллах ёстой. Гэхдээ тэс өөр, бидний баатарлаг сансрын нисгэгчид шиг. Өөрөөр хэлбэл, маш их зүйлийг хийж, шаардлагатай бол задгай сансарт гарах хэрэгтэй." гэсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твитертээ дургүйцлээ илэрхийлэн жиргээ хийжээ. 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ