Тайланд, Камбожийн хил дагуу дахин мөргөлдөөн гарч, хоёр цэрэг амиа алджээ

Тайланд, Камбожийн хил дагуу дахин мөргөлдөөн гарч, хоёр цэрэг амиа алджээ

Тайланд улс Камбожийн халдлагыг зогсоохын тулд "хэд хэдэн бүс дэх цэргийн бай" руу агаарын цохилт өгч эхэлснийг өнөөдөр /2025.12.08/ арми нь мэдэгдсэн байна. 

Тайландын мэдээлснээр, маргаантай хилийн дагуу Камбожийн цэргүүд гал нээсний улмаас дор хаяж хоёр тай цэрэг амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна. Энэ нь Тайландын хариу ажиллагааг өдөөсөн гэж тэд мэдэгджээ. Харин Камбож улс эхэлж гал нээгээгүй, эсрэгээрээ Тайландын хүчний дайралтад өртсөн гэж мэдэгдэж, цэргүүд хариу буудлага хийхээс татгалзсан хэмээн тайлбарлажээ.

Энэ мөргөлдөөн нь хоёр улсын удаан хугацааны хилийн маргаан дахин хурцдаж буйг харуулж байна. Учир нь долдугаар сард мөргөлдөөн эрчимжиж, 40 гаруй хүн амь үрэгдсэн нь нөхцөл байдлыг тогтворгүй болгосон юм. Үүний дараа хоёр тал хэд хоногийн дотор гал зогсоох тохиролцоонд хүрч, аравдугаар сард хамтарсан энхийн тунхаглалд гарын үсэг зурсан юм. Гэвч өчигдрөөс эхлэн шинээр хурцадмал байдал үүсч, хоёр улс хил дээрх довтолгоонд бие биенээ буруутгаж эхэлжээ. 

Эх сурвалж: BBC