Д.Ариунтунгалаг: Дөрвөн ханатай гэрээс эхэлсэн ажил маань "Аргал хэт" компани болон өргөжиж, “Оюу толгой”-н ажилчдын хувцсыг үйлдвэрлэж байна

Д.Ариунтунгалаг: Дөрвөн ханатай гэрээс эхэлсэн ажил маань "Аргал хэт" компани болон өргөжиж, “Оюу толгой”-н ажилчдын хувцсыг үйлдвэрлэж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат “Аргал  хэт” компанийн үүсгэн байгуулагч Д.Ариунтунгалагтай ярилцлаа. Тэрээр анх дөрвөн ханатай гэр түрээсэлж, гурван малчин эмэгтэйг оёдолчноор сургаж, таван оёдлын машинтайгаар бизнесээ эхлүүлж байсан бол өдгөө  арав гаруй оёдолчинтой 300 метр квадрат ажлын байртай болж, “Оюу толгой” ХХК-ийн  ажилтнуудад ажлын хувцас үйлдвэрлэж, нийлүүлж байна.

ВИДЕО:

 

"ДӨРВӨН ХАНАТАЙ ГЭРЭЭС ЭХЭЛСЭН БИЗНЕС МААНЬ ӨДГӨӨ 300 М.КВ ТАЛБАЙТАЙ, 10 ОЁДОЛЧИНТОЙ БОЛЖ ӨРГӨЖСӨН"

Тэрээр анхны бизнес санаагаа Made in China гэсэн ганц бичгээс бизнес санаагаа эхлүүлcэн байна. Энэ талаар Д.Ариунтунгалаг “Нөхөр маань Оюу толгой компанид ажилд ороод эхний ээлжээр гэртээ очиход үед хувцсыг нь угааж байхдаа Made in China гэсэн шошго харсан. Тэгээд энэ хувцсыг дотооддоо үйлдвэрлэх тэр тусмаа суманд нь очоод үйлдвэрлэж болох юм байна гэсэн санаа анх төрсөн. Тэгээд л компаниа байгуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд сум руу чемоданаа аваад явж байлаа. Анх дөрвөн нэг ханатай гэр түрээслээд ажлаа эхэлж байсан.

2011онд Аргаль гэх өөрийн компаниа үүсгэн байгуулж байхдаа гурван малчин эмэгтэй сургаж, таван оёдлын машинтай үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Харин өдгөө Оюу толгой компанитай хамтарч ажиллаад 10 гаруй оёдолчинтой өөрийн гэсэн 300м2 ажлын байртай болж өргөжсөн байна.

Ажлын хувцас үйлдвэрлэх онцлог нь бол маш олон цагаар өмсдөг учраас биед эвтэйхэн, бат бөх, чанартай, аюулгүй байх ёстой. Бид Оюу толгой компанийн ажлын хувцсыг үйлдвэрлэж байхдаа жирэмсэн ээжүүддээ жирэмсний өмд, тусгай эмэгтэй загварын даавуун өмдийг нийлүүлдэг” гэсэн юм.