ВИДЕО: Архины дэлгүүрт согтуу элбэнх ухаан алдсан байдалтай олджээ

ВИДЕО: Архины дэлгүүрт согтуу элбэнх ухаан алдсан байдалтай олджээ

АНУ-ын Виржиниа мужийн Ашланд хотод байрлах нэгэн архины дэлгүүрийн ажилтнууд Бямба гараг /2025.11.29/-т ажилдаа ирэх үедээ хачирхалтай “дээрэмдэгчтэй” нүүр тулжээ.

ВИДЕО: 

Дэлгүүр хаалттай өнгөрөөсөн Талархлын баярын дараах өдөр тэд архины тасаг руу орж үзэхэд шилийн хагархай, асгарсан архи, тэр дундаа шотланд виски газарт асгарсан байхыг олж, учрыг эрэн шалгахад гэнэтхэн нэгэн элбэнх угаалгын өрөөнд ухаан алдсан байдалтай хэвтэж байжээ. Элбэнх тавиур дээрээс унасан архины шилнүүдийг “амталж үзсэний” дараа ухаан алдсан бололтой байсан гэнэ.

Офицер Мартин элбэнхийг Ханновер мужийн амьтан хамгаалах байранд авчирч, эрүүл мэндийн байдлыг нь шалгасан байна. Аз болоход ноцтой гэмтэл илрээгүй бөгөөд хэдэн цаг унтаж амарсных нь дараа түүнийг зэрлэг байгальд буцаан тавьжээ.

Дэлгүүрийнхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдэгдэлдээ амьтны хяналтын багийн шуурхай ажил, мэргэжлийн ур чадварт талархал илэрхийлж, “зочин”-оо аюулгүй гэрт нь хүргэж өгсөнд баяр хүргэсэн байна. Дэлгүүрийн камерт зөвхөн бүдэгхэн нэг бичлэг үлдсэн тул элбэнх яг ямар төрлийн архи, хэр их хэмжээгээр уусан нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ ажилтнуудын хэлснээр сонгосон архи нь шотланд виски байсан бололтой.

 Эх сурвалж: BBC