Д.Трамп АНУ, Оросын хэлэлцээрийг сайшаасан ч, амжилтад нь эргэлзэж байна

Д.Трамп АНУ, Оросын хэлэлцээрийг сайшаасан ч, амжилтад нь эргэлзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.12.03/ Кремльд болсон АНУ, Оросын төлөөлөгчдийн уулзалтын талаар байр сууриа илэрхийлэхдээ “уулзалт нийтдээ сайн болсон” ч тодорхой ахиц гарах эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгджээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон албаныхны мэдээлснээр, "Москвад таван цаг үргэлжилсэн хэлэлцээ Украины дайныг зогсоох чиглэлд ямар нэгэн бодит дэвшил авчраагүй байна. АНУ-ын талаас Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Виткофф болон Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар оролцсон бол Оросын талаас ерөнхийлөгч В.Путин, түүний туслах Юрий Ушаков болон Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар уулзалтад оролцсон юм. 

Уулзалтын дараа Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Оросын хувьд хамгийн чухал асуудал болох нутаг дэвсгэрийн асуудлаар ямар ч тохиролцоонд хүрээгүйг онцолсон юм. Москва Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэснийг хүлээн зөвшөөрөх, мөн Украины зэвсэгт хүчнийг Донецк мужийн зарим хэсгээс татахыг шаардаж байгаа ч Украины тал үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC