Францын Ерөнхийлөгч Э.Макрон БНХАУ-д айлчлал хийж, тус улсын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Э.Макрон болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар Украины дайн болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар бусад сэдвээр хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Манай эдийн засгийн тоймчдын тайлбарлаж буйгаар, Э.Макрон Хятадын удирдагч Ши Жиньпинд Европ дэлхийн асуудалд Д.Трампын АНУ-тай, В.Путины Орос улстай эн тэнцүү дуу хоолойтой хэвээр байгаа гэдэгт итгүүлэхийг хичээх болно гэжээ.
Эх сурвалж: BBC