Шатахуун импортлогч компаниуд 12 дугаар сард АИ-92 шатахуун 62660 тонн, дизель түлш 129.240 тонн, АИ-95 шатахуун 1560 тонн худалдан авахаар захиалсан талаар Аж үйлдвэр эрдэс баялагийн яамнаас мэдээллээ. Ингэснээр нийт 193.460 тонн шатахуун импортлох аж.
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолж байна. Нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас худалдан авч байгаа бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм. Мөн арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд АИ-92 шатахуун 4597 тонн, дизель түлш 9.260 тонн буюу 13.857 тонн шатахуун импортлоод байна. Төмөр зам дээр 179 вагон АИ-92 шатахуун, 366 вагон дизель түлш байгаа аж.