Догдлол дүүрэн шинэ жилийн баярын шидэт өдрүүдийг илүү онцгой болгохоор ХААН Банк картын хөнгөлөлттэй аянаа эхлүүллээ.
ХААН Банкны Priority, Signature, SplendorPlus дебит карт болон бүх төрлийн кредит карт эзэмшигчид 2025 оны 12-р сарын 1-ээс 12-р сарын 20-ны өдрийг дуустал ЭНД буй сонгогдсон байгууллагуудад худалдан авалт хийхдээ 30-50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Урамшуулалд хамрагдахын тулд эдгээр картуудаа ХААН Банкны Digi Pay аппликэйшнд холбоод, ХААН Банкны ПОС төхөөрөмжид уншуулаарай.
ХААН Банкнаас шинэ жилийн баярыг тохиолдуулан харилцагчдаа урамшуулах онцгой бэлгүүд ар араасаа үргэлжилсээр байгааг дуулгахад таатай байна. 2025 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 15 хүртэлх хугацаанд шинээр кредит карт захиалсан харилцагч 100,000 оноо бэлгэнд авах бөгөөд энэхүү оноогоо аян үргэлжлэх хугацаанд дээрх сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ зарцуулах боломжтой юм.Шинэ оны шилдэг мөч бүрд ХААН Банкны карт тантай хамт байх болно.
- Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн дээр дурдсан картуудад хамаарна.
- Биет картаар хөнгөлөлт эдлэх боломжгүй. Зөвхөн Digi Pay аппликэйшнд холбосон картаар хөнгөлөлт эдлэнэ.
- Сонгогдсон байгууллагуудын тусгай хямдралтай бараа бүтээгдэхүүнд давхар хөнгөлөлт үйлчлэхгүй.
Та гар утсандаа Digi Pay аппликэйшн суулгаагүй бол яг одоо татаад, картаа холбон урамшуулалт аяндаа амжиж оролцоорой.
IOS apple утаснаас татах линк: https://apple.co/4ptHboF
Android утаснаас татах линк: https://bit.ly/3XuMUxY
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк