Оскарын шагналт “Parasite” буюу "Шимэгч" киноны хар цагаан хувилбар Солонгос улсад энэ сарын 29-нд цацагдахаар болжээ.
Киноны баг хар цагаан хувилбарыг хоёрдугаар сард олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байсан ч коронавирусийн халдварын улмаас энэ сар хүртэл хойшилсон юм.
Гэсэн хэдий ч халдварын тархалтаас хамааран кино театруудад гаргах, онлайнаар үзэгчдийн хүртээл болох эсэх нь тодорхойгүй байна.