Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар үндэсний "Чиг" брэндийг үйлдвэрлэгч “Брэнд гутал” компанийн үйлдвэрт зочилж, ажилтай нь танилцлаа.

Тус компанийн тухайд үхрийн арьс, хонины нэхий, ямааны арьсаар эрэгтэй, эмэгтэй хүний “Чиг”, хүүхдийн “Маза” брэндийн өдөр тутмын 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоод болон гадаадад зах зээлд экспортлодог үндэсний үйлдвэрлэгч юм. Тэд жилд 15000 орчим хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд тухайн орны цаг уур, хэрэглэгчдэд зориулсан судалгаа хөгжүүлэлтийн үндсэн дээр гаднын орнуудад бүтээгдэхүүнээ таниулж эхэлжээ.

Экологийн цэвэр бүтээгдэхүүнээр импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Брэнд гутал” компанийн удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарт импортыг орлох дотоодын худалдан авалтын эрчимжүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих саналаа илэрхийлэв. Тухайлбал, томоохон худалдааны сүлжээ, франчайз дэлгүүр “Үндэсний булан” байгуулах, сурагчийн дүрэмт хувцас, гутал болон эрүүл мэндийн салбарын ажилчдад үндэсний үйлдвэрийн чанартай гутал хэрэглүүлэх санал дэвшүүлжээ.