“McDonalds” компанийг хиймэл оюун ухаан ашиглан хоолны цэсийнхээ үнийг хууль бусаар тааруулдаг хэмээн буруутгаж Чикагогийн шүүхэд нэхэмжлэл мэдүүлжээ.
Тэрхүү нэхэмжлэлд хүмүүс нэмж нэхэмжлэгчээр орох боломжтой юм. Баасан гарагт /2026.10.02/ мэдүүлсэн тэрхүү нэхэмжлэл “McDonalds”-ийг алгоритм ашиглан үнийг тохируулахын тулд франчайзуудтайгаа хуйвалдсан гэж буруутгажээ. Энэ нь монополын эсрэг хуулийг зөрчсөн явдал болно. Нэхэмжлэлд “Reuters” агентлагийн бичсэн нийтлэлийг эш татаж, түргэн хоолны бусад компаниуд ч мөн адил хиймэл оюун ухаан ашиглан үнийг тохируулж байна гэжээ. Өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлаг “McDonalds”-ийн тухай нэгэн нийтлэл оруулахдаа тус компани 14 мянга орчим рестораныхаа өдөр тутмын гүйлгээний өгөгдлийг машин сургалтын алгоримтууд ашиглан шинжилдэг хэмээсэн юм.
Шүүхэд хандсан хүмүүс нэхэмжлэлдээ “Бие даасан бизнесүүд үнээ бие даан тогтоох ёстой” гэж бичжээ. Мөн Чикагогийн шүүхэд мэдүүлсэн нэхэмжлэлд нэгэн нэхэмжлэгчийг төлөөлж буй Ларк Турнер хэлэхдээ “McDonalds өөрсдийн мэдээллийн сан болон франчайзын системийг ашиглан хэрэглэгчдийг эцсийн зоос нь шавхартал ашиглаж байна” гэжээ. “McDonalds” компани даваа гарагт /2026.10.05/ мэдэгдэл хийхдээ тус нэхэмжлэлийг үндэслэлгүй таамаглал гэсэн байна. Хиймэл оюун ухаан хоолны цэс дээрх үнийг тогтоодоггүй, үнийн зөвлөмж өгдөг хэрэгсэл болон аналитиксийг салбарын компаниуд өргөн хэрэглэдэг гэж “McDonalds” мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters