Цаазаар авах ажиллагаанаас амьд үлдсэн хоригдол ухаан орж, ярьж эхэлжээ

Цаазаар авах ажиллагаанаас амьд үлдсэн хоригдол ухаан орж, ярьж эхэлжээ

АНУ-ын Теннесси мужид цаазаар авах ялыг гүйцэтгэх хоёр удаагийн оролдлогоос амьд үлдсэн Криста Пайк ухаан орж, ярьж эхэлсэн талаар түүний өмгөөлөгчид мэдээлжээ. 50 настай Пайкийг 1995 онд Коллин Слеммерийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ялд сонсгосон бөгөөд өнгөрсөн лхагва гарагт түүнд үхлийн тариа тарих замаар ялыг нь гүйцэтгэхээр оролдсон юм.

Гэвч хоёр удаагийн оролдлого бүтэлгүйтэж, Пайк амьд үлджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэд хоног ухаангүй байсан ч одоо эмнэлгийн тусламж авч, гавлуулсан хэвээр эмчлүүлж байгаа аж. Өмгөөлөгчдийнх нь мэдээлснээр, түүний гар хүнд гэмтсэн бөгөөд цаашид удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай байж болзошгүй байгаа аж.

Фордхэмийн хуулийн сургуулийн профессор, цаазаар авах ялын талаар судалдаг Дебора Денно түүнийг үхлийн тариа хийлгэсний дараа амьд үлдэж, улмаар ухаан орж ярьж эхэлсэнд “маш их гайхсан” гэж BBC агентлагт ярьжээ.

Түүний хэлснээр, АНУ-д цаазаар авах ажиллагаанаас амьд үлдсэн өмнөх тохиолдлууд байдаг ч тэдгээрт үхлийн бодисыг хоригдлын судсанд амжилттай тарих боломжгүй болсон байдаг. Харин Пайкийн хувьд үхлийн тариаг биед нь тарьсан боловч цаазаар авах ажиллагаа эцэслэн хэрэгжээгүй нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй тохиолдол гэж Денно тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC