Дүүжин тээврээр зорчихдоо 1500-2000 төгрөг төлнө

Дүүжин тээврээр зорчихдоо 1500-2000 төгрөг төлнө

Дүүжин тээвэр 12 дугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхэлнэ. Өдгөө туршилт тохируулгын ажил үргэлжилж байна. Яармаг- Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай юм.

Харин дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна гэдгийг хотын дарга Б.Пүрэвдагва хэллээ. Төслийг Францын “Пома” группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа юм.