Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулж, цагдан хорьжээ.

Тодруулбал, залилах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, интерполын "Хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г Солонгос улсаас албадан авчирсан байна.  Мөн "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж, хуурамч бичиг баримт ашиглан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг залилж, мөнгө угаах гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан иргэн Б, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэн В нарыг тус тус саатуулжээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

ВИДЕО: