Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо буюу Баянхошуунд үйл ажиллагаа явуулдаг "Эко ирээдүйн хөгжлийн ордон" цэцэрлэг “Мини кино театр”-тай болжээ.
Тус цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын “Сургалтын хөтөлбөр” шинэчлэгдсэнтэй холбоотойгоор цэцэрлэгтээ “Мини кино театр”-тай болж, өнөөдөр нээлтээ хийсэн байна. Хүүхдийн сонирхол, сэтгэхүйд нийцсэн "Мини кино театр" нь төсөлт ажил байжээ. Энэхүү мини кино театраар дамжуулан хүүхдийн оюун ухаан, уран сэтгэмжийг хөгжүүлэх, урлаг, ёс суртахууны хүмүүжилд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хамтын оролцоо, нийгмийн харилцааг сайжруулах олон талын ач холбогдолтой аж.