Пүрэв гарагаас эхлэн багш нар ажил хаялт хийнэ гэдгээ эцэг эхчүүдэд мэдэгдэж эхэлжээ

Пүрэв гарагаас эхлэн багш нар ажил хаялт хийнэ гэдгээ эцэг эхчүүдэд мэдэгдэж эхэлжээ

Багш нар өнгөрсөн долоо хоногт Төв талбайд суулт зарласан. Улмаар үндсэн цалингаа 3.5 сая болгон нэмэгдүүлэх шаардлагыг тавьж буй багш нар ирэх ирэх пүрэв гарагаас буюу 2025.10.16-наас хугацаагүй ажил хаялт зарлах тухайгаа  мэдэгдээд байна.  Үүнтэй холбоотойгоор тус ажил хаялтад нэгдэж буй зарим ЕБ-ын сургууль, цэцэрлэгүүд эцэг эхчүүдэд мэдэгдэл хүргэж эхэлжээ. Тус мэдэгдэлд эцэг эхчүүд энэ хугацаанд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг ч анхааруулсан байгаа юм.