ВИДЕО: Al Jazeera телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хулгана мэдээний ширээн дээр гүйжээ

ВИДЕО: Al Jazeera телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хулгана мэдээний ширээн дээр гүйжээ

Лондон хотод байрлах Al Jazeera телевизийн студид сонин явдал тохиосон байна. Тодруулбал, шууд нэвтрүүлгийн үеэр хулгана гэнэт мэдээний ширээн дээр гарч гүйсэн нь нэвтрүүлэгчийг цочроожээ.

ВИДЕО: 

Сэтгүүлч айсандаа хашгирч, сандлаасаа үсрэн боссоноор дамжуулалт хэдэн секунд тасалдсан байна. Харин удалгүй тэрээр тайвширч, үзэгчдээс уучлал хүсээд мэдээгээ үргэлжлүүлэн уншжээ. Телевизийн үзэгчид энэ явдлыг хөгжилтэй хэмээн сошиал сүлжээнд өргөнөөр хуваалцаж, “шууд нэвтрүүлгийн хамгийн бодит мөч байлаа” хэмээн хошигнож байгаа аж.