Д.Амарбаясгалан: АТГ асуудал байвал надтай ярь. Битгий надтай хамаатуулж, жирийн бизнес эрхлэгч нарыг цагдан хорьж, эрүүдэн шүүгээд бай

Д.Амарбаясгалан: АТГ асуудал байвал надтай ярь. Битгий надтай хамаатуулж, жирийн бизнес эрхлэгч нарыг цагдан хорьж, эрүүдэн шүүгээд бай

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд маш олон гүтгэлэг тарааж, болзошгүй, хардаж байна гэх өнцгөөр хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан этгээд олон нийтэд увайгүйгээр гүтгэлгийг тарааж байна. Өнөөдөр минйи бие үүний хариултыг өгөхөөс гадна сүүлийн 10 жилд Монголын улс төрд юу өрнөөд байна, яагаад төрийн хооронд, улс төрчдийн дунд асуудал үүсээд байгаа юм гэдэг дээр өөрийн мэдэдж байгаа хэр хэмжээнд хариулт өгье. Би залуу хүн. Олон жил улс төрийн намуудын инстутуцыг бэхжүүлэх үндсэн зорилгыг тавьж ажиллаж ирсэн.

2014 онд манай ахын удирддаг компани АН-ыг засаг барьж байх үед Ц.Туваан дэд сайд байх үед ЖДҮ-ийн зээл авч байсан юм билээ. Манай гэр бүлийн бизнес 1999 оноос хойш мал аж ахуйн чиглэлээр явж ирсэн. ЖДҮ-г авахад Д.Амарбаясгалан гэх хүний нөлөө орох тухайн цаг үеийн нөхцөл боломж огт байхгүй. Улс төрийн зорилгоор ЖДҮ-тэй холбоотой олон асуудал хөндөгдөж ирсэн. Энэ хүрээнд би УИХ-ын дарга биш, сайд биш байх үед хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийсэн бол, Монголын хууль хяналтын байгууллагууд шударга ажилладаг юм бол надад хариуцлага хүлээлгэх боломж байсан. Админерал гэдэг компанийг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр сайт дээрээс гарсан мэдээнээс анх удаа сонсож байсан. Энэ бол миний ганц үнэн. АТГ надтай холбож зургаан сар гаруй шалгалт явуулсан юм билээ. Харамсалтай нь сэжүүр олдоогүй. Мөн нүүрсний сонсгол дээр Ц.Чулуунзагд гэдэг нөхрийн ах нь холбоотой учраас үүнд Д.Амарбаясгалан холбоотой гэж зарласан. Ц.Чулуунзагд нартай ТББ байгууллагыг байгуулж, удирдах зөвлөлд нь 11 гаруй хүн байдаг. Түүнээсээ болоод өнөөдөр Ц.Чулуунзагдтай холбогдсон. Хэрвээ Ц.Чулуунзагд бид хоёр хамт ажилладаг гэдгээр холбогдож байгаа бол надаас гадна өөр хүмүүс ч холбогдох байх гэж бодож байна. Манай ах дүү, хамаатан садан нэг ч хүн уул уурхайн бизнес хийдэггүй. Хүрз нүүрс ч хутгаж оролцоогүй гэдгийг албан ёсоор хэлж байсан. Манай аав бидэнд багаас маань газар хөндөх цээртэй гэж заасан. Өчигдөр нэг нөхөр ярилцлага өгсөн байна лээ. Би бол үзээгүй. Үзэх ч шаардлагагүй. юу ярьсныг нь, яаж гүтгэх гэж байгааг нь би мэдэж байна. Надтай ижил нэртэй хүнийг барьж, хорьсон бол монголын хууль хяналтын байгаа царай ийм л байна. Арай ч тийм тохиолдол гараагүй байлгүй дээ. Тийм бол хууль хяналтын байгууллага өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Мөн миний ойрын хүмүүсийг цагдан хорьсон зүйл байхгүй. Надтай зураг авхуулж байсан, найзалж байсан гадэг агуулгаар хэд хэдэн хүнийг барьж хориод байх шиг байна. Асуудал байвал надтай ярь. Битгий надтай хамаатуулж, зүгээр жирийн бизнес эрхлэгч нарыг хохироогоод байгаач. Асуудал байвал надтай л ярь. Ямар ч сэжүүргүйгээр барьж хорьчхоод "чи Д.Амарбаясгалантай хэзээ танилцсан" гэх зэрэг асуултыг асууж байгаа нь хууль хяналтын байгууллагын ажил биш. Хүмүүнлэг нийгэмд ийм эрүүдэн шүүл байж болохгүй. АТГ баримт байгаа бол гаргаж ирээд намайг шалга л даа" гэв.

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр тахиа өдөр

13 цагийн өмнө