МАН-ын гишүүд намын дотоодод үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч үзэл бодлоо илэрхийлж, намын үнэт зүйл, зарчим, эв нэгдлийг хамгаалах зорилгын хүрээнд “ХАМТЫН ХҮЧ” жигүүр байгуулах хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд хүргүүллээ. Нам дотор үүсээд буй аливаа асуудлыг олон нийтийн дунд дэвэргэж, намаа талцуулах, хагалган бутаргах үйлдэлд хөтлөгдөхгүй байхыг нийт гишүүддээ уриалсан байна. Тэдний уг хүсэлтийг МАН-ын бага хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
