Монгол Улсын тамирчин С.Минжбаатараас допингийн эсрэг дүрмийн зөрчил гарсан тул тамирчны эрхийг 2029 оныг хүртэл хасжээ

Монгол Улсын тамирчин С.Минжбаатараас допингийн эсрэг дүрмийн зөрчил гарсан тул тамирчны эрхийг 2029 оныг хүртэл хасжээ

IPF буюу Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монгол Улсын тамирчин С.Минжбаатарт допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасны улмаас нэмэлтээр гурван жилийн эрх хасах шийтгэл оногдуулсныг өчигдөр /2025.09.22/ мэдэгджээ.

Тухайн тамирчин нь эрх хасуулсан хугацаанд хориглосон үйл ажиллагаанд оролцсон зөрчил гаргасан нь тогтоогдсон тул тамирчны эрхийг 2029 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хассан байна.  С.Минжбаатар нь IPF-ийн Допингийн эсрэг дүрмийн 10.4.1 дүгээр зүйлд заасны дагуу аливаа үйл ажиллагаанд оролцох хориотой болсныг Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монголын талд мэдэгджээ.