"Намрын улирлын нээлт"-ийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо

"Намрын улирлын нээлт"-ийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо

Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан намрын улирлын нээлт, Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Улсын арслан Э.Батмагнай үзүүрлэлээ.

Дөрөвт улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа. Наймд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв. Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 13 сая төгрөгийн бай шагнал гардсан бол үзэгчдийн дундаас 1 азтан 3 сая төгрөг, 2 үзэгч тус бүр 2 сая төгрөгийн АЗТАН тодорсон юм. Дараагийн барилдаан ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 27-ний 11:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн энэ намрын эхний барилдаанаар үргэлжилнэ.




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө