Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан намрын улирлын нээлт, Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны бямба гарагийн 13.00 цагаас болно.
Эл барилдаанд зодоглохоор Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон, Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Улсын арслан Энхтүвшиний Батмагнай, Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий, Улсын заан Доржийн Анар нарын бөхчүүд бүртгүүлжээ.