Бүх ард түмний спортын наадмын буудлагын төрлийн аваргууд тодорлоо

Бүх ард түмний спортын наадмын буудлагын төрлийн аваргууд тодорлоо

Монголын бүх ард түмний зуны спортын ХVI наадам Улаанбаатар болон Баянхонгор аймагт болж байна. Наадмын хүрээнд болж буй зарим төрлийн аваргууд тодорч эхэллээ.

ХVI наадмын буудлагын спортын төрөл "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв" ТӨҮГ-ын тирэнд дөрвөн өдөр болж, дүнгээ гаргалаа.  10 метрийн хийн гар бууны эмэгтэй дасгалд Т.Баярмаа түрүүлж, Т.Баярцэцэг, А.Буяндэлгэр нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Мөн 10 метрийн хийн гар бууны эрэгтэй дасгалд Э.Даваахүү түрүүлж, Ц.Мөнхдорж, Б.Бат-Орших нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. 10 метрийн хийн урт бууны дасгалд Н.Баяраа түрүүлж, Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү нар медальт байранд орж, зуны спортын наадмын шилдэгүүдийн дунд багтлаа.Бүх ард түмний спортын наадмын буудлагын төрлийн аваргууд тодорлоо