Сагсан бөмбөгийн 3x3-ын U23 насны ДАШТ эхэлжээ

Сагсан бөмбөгийн 3x3-ын U23 насны ДАШТ эхэлжээ

Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шиюн Ань хотод эхэлсэн байна. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөж байна.

Тэгвэл уг тэмцээнд манай улсаас эрэгтэй баг оролцож байгаа бөгөөд тэд “С” хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэл улсын багуудтай нэг хэсэгт багтсан байна. Харин манай багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн, С.Төгөлдөр, Э.Маргад нар орсон байна. Эрэгтэйчүүд эхний тоглолтоо өнөөдөр /2025.09.17/ Италитай, Аргентинтай хийх хуваарьтай байгаа бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 19-ний 18:20 цагт Венесуэл, 20:50 цагт Алжиртай хийх юм.