Хяналтын шатны шүүхээс Боловсролын сайд П.Наранбаярын 2024 оны А/64 дүгээр тушаалаар баталсан "Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг хуульд нийцсэн гэж үзэж, өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
ВИДЕО:
45 ХОНОГИЙН СУРГАЛТААР БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ НЬ ХУУЛЬД НИЙЦСЭН ГЭЖ ҮЗЛЭЭ
— Пүрэвсүрэнгийн Наранбаяр (@naranbayarp) September 16, 2025
Хяналтын шатны шүүхээс Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалаар баталсан "Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг хуульд нийцсэн гэж үзэж, өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй… pic.twitter.com/hBluSf99vG
Тодруулбал, Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нь уг журмыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Тэрээр 45 хоногийн богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож буй нь мэргэжлийн бус хүнийг хүүхдэд заах нөхцөл бүрдүүлж, хүүхдийн сурч боловсрох эрх, эцэг эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байна хэмээн үзжээ. Мөн багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмж буурч болзошгүй гэсэн юм. Хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд, журмын зарим заалтыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн ч, хяналтын шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, журмыг хэвээр үлдээлээ. Шүүхийн шийдвэрийг тодруулбал, 45 хоногийн сургалтад хамрагдаж багшлах эрх олгохдоо тухайн хүний эзэмшсэн бакалаврын мэргэжлийн чиглэлд үндэслэж эрх олгодог тул хүүхдийн эрх зөрчигдөөгүй гэж үзжээ. Ингэснээр, Боловсролын сайд П.Наранбаярын өндөг шидүүлэн байж санаачилсан 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох журам хүчин төгөлдөр хэвээр үлдэж байна.