Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа

Улаанбаатар хотод баавгай үзэгдсэн тохиолдол 2026 оны байдлаар 24 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Хотын зуслангийн бүс, Богдхан уулын орчимд баавгай харсан гэх дуудлага мэдээлэл болон ул мөр илэрч байгаа нь иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учрах нөхцөл нэмэгдэж байгааг харуулж байна гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулав. Иймд ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулж байна гэв.

Богдхан уулын орчимд:

  • Ганцаараа ой, уулын бүсээр зорчихгүй байх
  • Баавгай харсан тохиолдолд ойртох, зураг авах гэж хөөцөлдөх, хооллох, өдөөн хатгахыг ХАТУУ ХОРИГЛОНО
  • Баавгайн бамбаруушинд ойртохгүй байх
  • Баавгайн ул мөр, баас, үс зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн газраас даруй холдож, мэдээлэх
  • Баавгайтай таарсан тохиолдолд тайван байж, ойртохгүй, араас нь хөөхгүй, аюулгүй зайд холдох



Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө