Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна.

Энэ жил нийт 20 төрлийн дугуйланд бүртгэх бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй юм. Бүртгэл энэ сарын 2-12-ны өдрүүдэд явагдаж байна.

-Хичээлийн цаг:

  • Даваа, Лхагва гариг өглөө ээлж 09-11 цаг,
  • Өдөр ээлж 14-16 цаг

Мягмар, Пүрэв гариг өглөө ээлж 09-11 цаг өдөр ээлж 14-16 цаг хүртэл байх юм байна.

Бүртгүүлэхдээ өөрсдийн биеэр Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн байранд очих аж. Ингэхдээ Төрсний гэрчилгээ /хуулбар/, Цээж зураг 1 хувийг авч очно. Сургалтад ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчид хамрагдах боломжтой.