Сурагчдын бие даалтын 7 хоног аравдугаар сарын 08-ны өдрөөс эхэлнэ

Сурагчдын бие даалтын 7 хоног аравдугаар сарын 08-ны өдрөөс эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Энэ хичээлийн жил гурван улиралтай бөгөөд бие даалтын 7 хоног ирэх аравдугаар сарын 08-ны өдрөөс эхлэх аж.

Харин өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгажээ. Тодруулбал, бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна. 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Харин дунд, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна. Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.