Турк Улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо өчигдөр буюу гуравдугаар сарын 27 ны өдрийн байдлаар 19:46 цагийн байдлаар 5698 болж 2069 хүнээр нэмэгдсэн бол, нас барсан хүнийн тоо 92 болж 17 хүнээр нэмэгджээ. Мөн энэ өдөр 42 өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Турк улсын Дотоод хэргийн сайд Сулэйман Сойлу:
“Өнөө шөнөөс буюу 2020.03.27−ноос эхлээд Турк улс даяар хагас, бүтэн сайн өдрүүдэд ойн бүс, зугаалгын газрууд болон далайн эрэг газруудаар хөл хорио тогтооно” хэмээн мэдэгдэв.
Тус улсад коронавирусын халдвар авсан хүний тоо огцом хурдтай өсч байгаа тул иргэд та бүхэн дор бүрнээ анхаарал, болгоомжтой байж Эрүүл мэндийн яамны санамж, зөвлөмжийг мөрдлөгө болгоно уу. Гадуур явахгүй байх, олон хүнтэй газар очихгүй байхыг онцгой анхаарна уу гэж Истанбул Ерөнхий Консулын Газраас мэдээллээ.