Монголоор дамжуулж хийн хоолойн ТЭЗҮ, Зураг төсөл боловсруулахыг В.Путин зөвшөөрөв

Монголоор дамжуулж хийн хоолойн ТЭЗҮ, Зураг төсөл боловсруулахыг В.Путин зөвшөөрөв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин орон нутгийн цагаар гуравдугаар сарын 2ны өдөр “Газпром” НХН-ийн удирдах зөвлөлийн дарга А.Миллерийн хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллер 2019 оны тайлан, мөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дорнод Сибирь болон БНХАУ-ыг байгалийн хийгээр хангах боломжийн талаар мэдээлэл өгсөн байна.

Тэрээр: “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах ажлын хүрээнд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаагаар тус маршрутаар БНХАУ-д жилд 50 тэрбум куб метр хий нийлүүлэх бүрэн боломжтой болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд үр ашигтай, зардал багатай байх дүгнэлт гарсныг мэдэгдэж, хөрөнгө оруулалтын өмнөх үе шат буюу ТЭЗҮ болон “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс хүссэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дээрх санал, дүгнэлтийг сонссоны дараагаар “Сибирийн хүч-2” хийн хоолойн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах зөвшөөрлийг олгож байгаагаа мэдэгдсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Vesti.ru

Хийн хоолой

Сибирийн хүч-2 хийн хоолойн зураг