Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Японы Элчин сайд “Чингис Хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх зорилгоор барилга байгууламжтай танилцав

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Японы Элчин сайд “Чингис Хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх зорилгоор барилга байгууламжтай танилцав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр (2025.07.21) “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Монгол Улсад агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” буудал ачаалал ихтэй ажиллаж байгаагаас үүдэн Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамнаас энэхүү нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд холбогдох албаныхан “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд ажиллав.

"Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлыг Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар барьсан бөгөөд 2021 оны 7 дугаар сард ашиглалтад орсон байдаг. Энэхүү нисэх онгоцны буудал нь үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш гурван жилийн дотор зорчигчийн урсгал тасралтгүй, өсөн нэмэгдсээр 2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан бол 2024 онд энэ амжилтаа эвдэж, хоёр сая дахь зорчигчоо хүлээн аваад байгаа юм.