ФОТО: Техникийн ухааны доктор Д.Сурмаажав хувиасаа хоёр тэрбум төгрөг гаргаж, Увс аймагт угтах, үдэх хаалга барьжээ

ФОТО: Техникийн ухааны доктор Д.Сурмаажав хувиасаа хоёр тэрбум төгрөг гаргаж, Увс аймагт угтах, үдэх хаалга барьжээ

Увс аймгийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн баярын арга хэмжээ энэ сарын 26-30-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Ойн баярыг угтан 2 тэрбум, 40 сая төгрөгийн хөрөнгөөр Улаангом хот руу орох гарах хаалгыг шинэчилсэн байна. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Д.Сурмаажав гэр бүлийнхээ хамтаар хөрөнгө гаргаж, угтах үдэх иж бүрэн цогцолборыг ашиглалтад оруулжээ.