Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Н.Өсөхбаяр найм даван Улсын гарьд болсон.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Монгол Улсын Гарди Нямдоржийн Өсөхбаяр төрөлх нутагтаа очиход нутгийн олон хүндэтгэн угтжээ. Сүхбаатар аймгийнхан Nissan PatrolY 63 автомашин, гурван өрөө байрны батламж гардуулан өгч, амжилт хүссэн байна. Найм давж, үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт Улсын гарьд цол олгосон. Тэрбээр Сүхбаатар аймгаас анх удаа Улсын гарьд цол хүртсэн хүчтэн болсон юм.
ВИДЕО: