ВИДЕО: Аавынхаа нутаг болох Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцжээ

ВИДЕО: Аавынхаа нутаг болох Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцжээ

Үндэсний их баяр наадамд саяхан болж өндөрлөсөн бол өдгөө зарим аймаг, сумдын түүхэн ойн баяр наадам болж байна.

Тодруулбал,  энэ жил Увс аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэх бол, Ховд аймгийн Чандман, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ сумууд гээд нийт 24 сум тэгш ойн баяр наадмаа хийх юм. 

Тэгвэл Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтын энэ өдөр Сүхбаатар аймгийн Халзан сум 100 жилийн ойн баяр наадам болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг баярт биечлэн оролцож байгаа аж. Учир нь түүний аав н.Ухнаа агсан нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул нэгэн ажээ. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус сумын 100 жилийн ойн баяр наадамд биечлэн оролцож байгаа ажээ. 

ВИДЕО:  Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн наадам