Улаанбаатарт 7 градус хүйтэй байна

Улаанбаатарт 7 градус хүйтэй байна

Дохио!!!Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч,

өнөө шөнө Дундговийн хойд, маргааш өдөр  Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

26-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд говь, талын нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  шөнөдөө 17-22 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө хүйтэрч 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө хүйтэрч 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.