Балбын хилийн бүсэд болсон үерийн улмаас сурагггүй алга болсон иргэдийн 300 орчим нь гадаад улсын иргэд байна

Балбын хилийн бүсэд болсон үерийн улмаас сурагггүй алга болсон иргэдийн 300 орчим нь гадаад улсын иргэд байна

БНХАУ, Балбын хилийн бүсэд өчигдөр /2026.08.26/ хүчтэй үер, хөрсний гулгалт болж, 160 гаруй хүн амиа алдаад байгаа юм. Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сураггүй болсон хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид өсөх төлөвтэй байна.

Уулын бүсэд гэнэт хүчтэй үер бууж, асар их хэмжээний ус тосгон суурингуудыг дайран өнгөрчээ. Хятадын Гирон боомтод мөн хөрсний гулгалт үүссэн байна. Орон нутгийн албаныхны мэдээлснээр хоёр улсын хил орчимд дор хаяж 1,384 хүн сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд тэдний дунд 300 гаруй гадаадын иргэн байгаа аж.

Гамшгийн гол шалтгаан нь Бхоте-Коши голын урсгалыг хүчтэй хөрсний гулгалт хаасантай холбоотой гэж үзэж байна. Үүний улмаас Хятадын нутгаас Балбын чиглэлд асар их хэмжээний ус гэнэт урсаж, доод хэсгийн суурин газруудыг сүйтгэжээ. Харин эрдэмтдийн нэг хэсэг мөсөн голын хэсэг тасарч, уулын хөндий рүү унаснаар хөрсний гулгалтыг өдөөсөн эсвэл үерийн хүчийг нэмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байна. Одоогоор хоёр улсын аврах багууд сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж, гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах ажиллагаа явуулж байгаа юм.