Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг бусадтай зүй бусаар харилцаж, хэл амаар доромжилж, эд хөрөнгийг нь устгаж, гэмтээсэн хэмээн тус бүр 100 мянгаар торголоо

Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг бусадтай зүй бусаар харилцаж, хэл амаар доромжилж, эд хөрөнгийг нь устгаж, гэмтээсэн хэмээн тус бүр 100 мянгаар торголоо

Тэмцэгч гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарыг Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан зэрэг хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа билээ. 

Мөн тэднийг 2024 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэх үеэрээ хууль зөрчсөн хэргээр шалгагдаж байсан бөгөөд "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, номлох баримтыг устгах, гэмт хэрэг үйлдэх гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэрийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гаргаад буй.

Тэгвэл Г.Солонго, Г.Адилбиш нарт холбогдох зөрчлийн хэргийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хэлэлцэж, дээрх нэр бүхий хүмүүст торгох шийтгэл оноожээ. 

Тодруулбал, Г.Солонго, Г.Адилбиш нар нь 2025 онд гуравдугаар сарын 27-ны өдөр Дашбалбар сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Шинь Шинь" ХХК-ийн оффиссын байранд бусдыг үг хэлээр гутаан доромжилж, бичлэг лайв хийсэн байна. 

ВИДЕО: 

Мөн оны гуравдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт Матад сумын нутаг үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 19-р талбайн үйлдвэрлэлийн баазад "Бронз стронг" ХХК-ийн ажилтантай зүй бусаар харилцаж, хэл амаар гутаан доромжилж, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчжээ.

Түүнчлэн тухайн өдрөө Халх гол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг 21-р талбайн үйлдвэрийн баазын хашааны хаалганы түгжээг эвдэж, хятад хэл бичгээр хийгдсэн самбарыг эвдэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэх зөрчлийн хэргүүдэд холбогдсон байна. 

Тиймээс тухайн зөрчилд холбогдох хэргүүдийг мөрдөх байгууллагаас нэгтгэн шалгаад шүүхэд шилжүүлсэн аж. Харин Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх уг зөрчлийн хэргийг энэ сарын 25-ны өдөр хэлэлцээд Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг тус бүр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна. 

Эргэн сануулахад Г.Солонго нарын үхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан зэрэг хэргийг хуулийн байгууллага хэрхэн шийдэж, холбогдох хүмүүст хуулийн дагуу шийтгэл оноохыг БНХАУ-ын Элчин сайдын яам анхааралтай ажиглах болно гэдгээ мэдэгдсэн байдаг. Энэ талаар БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли "Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан. Хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана" гэдгээ ч мэдэгдээд байгаа юм. 




Өнөөдөр тахиа өдөр

43 минутын өмнө